support@maed.mn

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН АКАДЕМИ

Академийн олон улсын зөвлөл

Монголын дээд боловсролыг судалж байсан туршлагатай, дээд боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулахаар нэгдсэн олон улсын нэр хүндтэй экспертүүд Академийн олон улсын зөвлөлд ажиллаж байна.

Jamil_Salmi_July_2009_-_Small

Профессор Жамил Салми (Jamil Salmi)

Академийн олон улсын зөвлөлийн гишүүд

Профессор Жамил Салми нь дэлхийн олон орны засгийн газар, их сургууль, мэргэжлийн зөвлөл, банк, олон улсын байгууллагуудад бодлогын зөвлөгөө өгч байсан дээд боловсролын дэлхийн түвшний эксперт юм. Салми нь Дэлхийн банкны дээд боловсрол хариуцсан зохицуулагчаар ажиллаж байсан бөгөөд, 1994 онд Дэлхийн банкны анхны дээд боловсролын бодлогын тайланг бичиж, 2002 онд ’Мэдлэгийн нийгмийг байгуулах: Дээд боловсролын шинэ сорилтууд’ номоо бичиж 2009, 2011 онд ‘Дэлхийн шилдэг судалгааны их сургуулийг байгуулах нь’ номоо хэвлүүлсэн. Салми нь 2010 онд Дэлхийн банкны Монголын дээд боловсролын бодлогын судалгааны тайланг бичих ажлыг удирдаж, мөн Дээд боловсролын шинэчлэлийн төслийн олон улсын зөвлөх багийн гишүүнээр ажиллаж, Монголын дээд боловсролд хувь нэмрээ оруулсаар байгаа эрхэм юм.

Leave a Reply