support@maed.mn

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН АКАДЕМИ

Академийн олон улсын зөвлөл

Монголын дээд боловсролыг судалж байсан туршлагатай, дээд боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулахаар нэгдсэн олон улсын дээд боловсролын нэр хүндтэй экспертүүд Академийн олон улсын зөвлөлд ажиллаж байна.

John_Weidman

Профессор Жон Вайдман (John Weidman)

Академийн олон улсын зөвлөлийн гишүүд

Профессор Жон Вайдман нь олон улсын дээд боловсролын бодлого, төлөвлөлт, чадавхи бэхжүүлэлт, секторын анализ, харьцуулсан судалгаагаар мэргэшсэн эксперт юм. Тэрээр Питтсбургийн их сургуулийн Эмирит Профессор бөгөөд тус их сургуулийн  Олон улсын судалгааны институтийн захирал, Бодлогын судалгааны тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тэрээр Япон, Герман, Кеняа, Хятадын их сургуулиудад зочин профессороор ажиллаж, Монголд болон бусад 10 гаруй оронд дээд боловсролын шинэчлэлийн бодлогын зөвлөхөөр ажилласан арвин туршлагатай мэргэжилтэн юм. Түүний бүтээлийн дээжээс дурдвал: ‘Дээд боловсролын эдийн засаг, санхүүжилт’, ‘Дээд боловсрол дахь олон нийтийн оролцоо’, ‘Дээд боловсрол ба технологи: Глобал боломжууд, хөгжилд тулгарах сорилтууд’, ‘Харьцуулсан судалгаанаас цааш: Онолын ололт дэвшлийг практикт нэвтрүүлэх нь’, ‘ASHE цуврал: Дээд боловсролын санхүүжилт’.

Leave a Reply