support@maed.mn

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН АКАДЕМИ

Академийн олон улсын зөвлөл

Монголын дээд боловсролыг судалж байсан туршлагатай, дээд боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулахаар нэгдсэн олон улсын нэр хүндтэй экспертүүд Академийн олон улсын зөвлөлд ажиллаж байна.

20131217153841

Профессор Кай Мин Чен (Cheng, Kai Ming)

Академийн олон улсын зөвлөлийн гишүүд

Профессор Кай Мин Чен нь Хонг Конгийн их сургуулийн Бодлого, удирдлага, нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Боловсролын тэнхмийн Емирит Профессор бөгөөд тус их сургуулийн ерөнхийлөгчийн зөвлөх, Боловсролын тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тэрээр Харвардын их сургуульд зочин профессороор, Дэлхийн банк, ЮНЕСКО, НҮБ зэрэг байгууллагад зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай бөгөөд судалгааны чиглэл нь нийгмийн өөрчлөлттэй холбоотой боловсролын шинэчлэл болон боловсролын системийн судалгаа юм. Тэрээр Хонг Конгийн их сургууль дээр зохион байгуулдаг Дээд боловсролын зуны институтээр Монголын дээд боловсролын салбарынханд хэдийн танил болсон мөн Дээд боловсролын шинэчлэлийн төсөлд олон улсын зөвлөх багийн гишүүнээр ажиллаж, Монголын дээд боловсролын бодлогыг боловсруулахад хувь нэмрээ оруулсаар байгаа эрхэм багш юм.

Leave a Reply