support@maed.mn

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН АКАДЕМИ

Академийн олон улсын зөвлөл

Монголын дээд боловсролыг судалж байсан туршлагатай, дээд боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулахаар нэгдсэн олон улсын нэр хүндтэй экспертүүд Академийн олон улсын зөвлөлд ажиллаж байна.

blackmore-paul

Профессор Пол Блакмор (Paul Blackmore)

Академийн олон улсын зөвлөлийн гишүүд

Профессор Пол Блакмор нь Лондоны Кингс коллежид Суралцахуйн институтийн захиралаар ажилладаг. Түүний ‘Их сургуулийн хөтөлбөрийн стратеги шинэчлэл’, ‘Их сургуулийн багшийг хөгжүүлэх стратеги’, ‘Их сургуулийн чадавхийг хөгжүүлэх нь ’ бүтээлүүд нь дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, багшийн хөгжлийг чиглүүлэх гол судалгааны бүтээл болсоор байна. Тэрээр  их сургуулийн шилдэг эрдэмтэн багш нарт олгодог нэр хүндтэй шагнал болох ‘Үндэсний Багшийн Феллов᠋᠋’ шагналыг 2013 онд хүртсэн. Профессор Блакмор Монголын дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэлийг дэмжин ажиллахад хувь нэмрээ оруулахаар Академийн олон улсын зөвлөлд нэгдээд байна.

Leave a Reply