support@maed.mn

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН АКАДЕМИ

Академийн удирдах зөвлөл

Монголын дээд боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулахаар нэгдсэн, дээд боловсролын нэр хүндтэй судлаач экспертүүд Академийн удирдах зөвлөлд ажиллаж байна.

BatErdene

Доктор Рэгсүрэнгийн Бат-Эрдэнэ

Академийн Удирдах Зөвлөлийн Дарга

Доктор Р.Бат-Эрдэнэ нь техникумын багшаас Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, боловсролын төрийн захиргааны төв байгууллагын мэргэжилтэн, газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга, их сургуулийн захирал зэрэг албан тушаалд ажилласан туршлагатай. Эрхүүгийн Их сургуулийг физикч-багш (1982), АНУ-ын Питтсбургийн Их сургуульд Боловсролын бодлого, төлөвлөлт, үнэлгээ хөтөлбөрөөр мастер (1996), дээд боловсролын удирдлага хөтөлбөрөөр доктор (2004)-ын зэрэг хамгаалсан. Боловсролын бодлого, төлөвлөлт, удирдлагын асуудлаар судалгаа хийдэг эксперт юм.

Leave a Reply