support@maed.mn

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН АКАДЕМИ

Академийн удирдах зөвлөл

Монголын дээд боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулахаар нэгдсэн, дээд боловсролын нэр хүндтэй судлаач экспертүүд Академийн удирдах зөвлөлд ажиллаж байна.

DSC_2999

Гантогтохын Орхон

Академийн Гүйцэтгэх Захирал

Г.Орхон нь Оксфордын их сургуульд Дээд боловсролын шинжлэх ухааны мастер, Sussex-ийн их сургуульд Олон улсын боловсрол, хөгжлийн мастерийн зэрэг хамгаалсан.  Станфордын их сургуульд дээд боловсролын хөгжлийн бодлого, Хонг Конгийн их сургуульд Дээд боловсролын академик менежмент, Юнескогийн IIEP, Чанарын дотоод баталгаажуулалт, ACBSP-ийн Олон улсын магадлан итгэмжлэлийн шинжээчийн сургалтанд хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн. МУИС-д Хөтөлбөр, заах арга зүйн зөвлөх, London School of Economics and Enterprise Cудлаач, Дээд боловсролын шинэчлэлийн төсөлд Дээд боловсролын мэргэжилтэн, Сант сургууль, Хэл иргэншлийн дээд сургууль, Хэлний чимэг сургууль, Англи хэлээр харилцагчдын холбоонд Гүйцэтгэх захирал, Дэд захирал, БМИҮЗ-д Судалгаа, хөгжил, хамтын ажиллагааны менежерээр ажиллаж байсан. Дээд боловсролын засаглал удирдлага, хөтөлбөр боловсруулалт, багшлах, суралцах арга зүй, их сургуулийн судалгаа, багшийн хөгжил, чанарын баталгаажуулалтаар бодлогын болон эрдэм шинжилгээний судалгаа хийсэн туршлагатай дээд боловсролын хөтөлбөр, чанарын баталгаажуулалт, багшийн хөгжлийн эксперт юм.

Leave a Reply