support@maed.mn

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН АКАДЕМИ

Академийн удирдах зөвлөл

Монголын дээд боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулахаар нэгдсэн, дээд боловсролын нэр хүндтэй судлаач экспертүүд Академийн удирдах зөвлөлд ажиллаж байна.

Untitled

Доктор Жавзангийн Сүхбаатар

Академийн удирдах зөвлөлийн гишүүн

Доктор Ж.Сүхбаатар нь Москвагийн Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургуульд Бараа судлал, худалдааны зохион байгуулалт мэргэжлээр дээд боловсролын диплом (1978), Голландын Маастрихтийн Менежментийн Сургуульд Бизнесийн удирдлагын мастер (2000), АНУ-ын Пенсильваны Улсын Их Сургуульд Дээд боловсрол, олон улсын болон харьцуулсан боловсролын ухааны докторын (PhD) (2006) зэрэг хамгаалсан. СЭЗИС-ийн Дэд захирал, Токиогийн Технологийн Дээд сургуульд Зочин профессор, Монголын Мянганы Сорилтийн Сангийн Мэргэжлийн Боловсролын Төслийн Захирал, УЭЗСЭШБ-ын Консорциумын Гүйцэтгэх захирал, Зах зээлийн коллеж, Худалдаа, Үйлдвэрлэлийн Дээд сургуулийн Захирал, ХҮЯ-ны Худалдааны Бодлогын Газрын Дарга, МУИС-ийн Багшаар ажиллаж байсан.

СЭЗИС-ийг Олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэх ажлыг удирдаж, тайланг бичиж амжилттай магадлан итгэмжлүүлсэн, Японы Токиогийн Технологийн Дээд сургуульд 4 удаа уригдаж зочин профессороор ажилласан, Боловсролын салбарын 20 гаруй төсөлд үндэсний зөвлөх, багийн дэд ахлагчаар ажиллаж амжилттай хэрэгжүүлсэн, Мэргэжлийн боловсролын салбарыг шинэчлэх 50 сая ам долларын төсөвтэй томоохон төслийг удирдан амжилттай хэрэгжүүлж үр дүнд хүргэсэн, Монголын боловсролын асуудлаар олон улсын 40 гаруй хуралд оролцож илтгэл тавьж хэлэлцүүлсэн, Зах зээлийн коллежийг удирдан Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль болгосон туршлагатай.

Нэг сэдэвт зохиол, судалгааны өгүүлэл, судалгааны тайлан, зөвлөх үйлчилгээний тайлан, аргачлал, зөвлөмж зэрэг нийтдээ 40 гаруй бүтээл англи, монгол хэл дээр туурвиж нийтийн хүртээл болгосон дээд боловсролын удирдлага, санхүүжилтийн эксперт юм.

Leave a Reply