support@maed.mn

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН АКАДЕМИ

Академийн удирдах зөвлөл

Монголын дээд боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулахаар нэгдсэн, дээд боловсролын нэр хүндтэй судлаач экспертүүд Академийн удирдах зөвлөлд ажиллаж байна.

Narantuya

Доктор Чулуунбатын Нарантуяа

Академийн Удирдах Зөвлөлийн Гишүүн

Доктор Ч.Нарантуяа нь ОХУ-ын Москвагийн Их Сургуулийг эдийн засагч, улс төрийн эдийн засгийн ухааны багш мэргэжлээр дүүргэсэн. Австрали улсын Сиднейн Их Сургуульд эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан. АНУ-ын Мэрилендийн Их Сургуульд бодлого судлалын докторын (PhD in Policy Studies) зэрэг хамгаалсан. Ч.Нарантуяа нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгч, МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан. Өнөөгийн байдлаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимд багшилдаг. Микроэкономикс, Нийгмийн секторын экономикс, Шинэ институцийн экономикс, Хөгжлийн экономикс зэрэг хичээлийг бакалавр болон ахисан түвшинд заадаг. Засаглал, институц, улс төрийн эдийн засаг, эдийн засгийн хөгжил зэрэг салбар дундын сэдвээр судалгаа хийдэг. Дээд боловсролын засаглал болон их сургуулийн стратегийн удирдлагын асуудлаар туршлагатай. Төрийн захиргаа болон Эдийн засгийн докторын хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Дээд Боловсролын Хөгжийн Академийн Удирдах зөвлөлийн гишүүн. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн гишүүн. Эдийн засгийн тэнхимийн Хөтөлбөрийн дэд хорооны гишүүн.

Leave a Reply