support@maed.mn

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН АКАДЕМИ

Академийн олон улсын зөвлөл

Монголын дээд боловсролыг судалж байсан туршлагатай, дээд боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулахаар нэгдсэн олон улсын дээд боловсролын нэр хүндтэй экспертүүд Академийн олон улсын зөвлөлд ажиллаж байна.

John 1

Профессор Жон Бреннан (John Brennan)

Академийн олон улсын зөвлөлийн гишүүд

Профессор Жон Бреннан нь Опен Их сургуулийн дээд боловсролын судалгааны Эмирит Профессор бөгөөд Батийн их сургууль, Лондонгийн Эдийн засгийн сургуульд зочин профессороор ажилладаг. Мөн Оксфордын их сургуулийн хүндэт судлаач феллөү. Дээд боловсрол, нийгмийн өөрчлөлт чиглэлээр голлон судалгаагаа хийдэг. Тэрээр хорь гаруй жил Опен их сургуулийн Дээд боловсролын судалгаа мэдээллийн төвийг удирдан ажиллахдаа олон улсын дээд боловсролын харьцуулсан судалгааны олон төсөл хэрэгжүүлсэн. Европын комисс, ЮНЕСКО, Их Британий засгийн газрын Бизнес, инновац, чадварын хэлтэс, ИБ-ий Чанарын баталгаажилтын агентлаг, ИБ-ий Дээд бололвсролын академи, Өмнөд Африкийн дээд боловсролын зөвлөлийн захиалгаар дээд боловсролын бодлогын судалгаа боловсруулж байсан. Дээд боловсролын судлаач нарын олон улсын консерциумын үүсгэн байгуулагч, Эдийн засаг, нийгмийн судалгааны комиссийн хянан магадлах зөвлөлийн гишүүн, Европын шинжлэх ухааны сангийн шинжээч, Чанарын баталгаажилтын судалгаа хөгжлийн удирдах зөвлөлийн гишүүн, Хонг Конгийн их сургуулийн тэтгэлийн хорооны аудитор, Хятадын Боловсролын яамны академик хорооны гишүүн бөгөөд Монголын дээд боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулахаар Академийн олон улсын зөвлөлд нэгдсэн.

Leave a Reply