support@maed.mn

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН АКАДЕМИ

Академийн олон улсын зөвлөл

Монголын дээд боловсролыг судалж байсан туршлагатай, дээд боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулахаар нэгдсэн олон улсын дээд боловсролын нэр хүндтэй экспертүүд Академийн олон улсын зөвлөлд ажиллаж байна.

Yamiguchi

Профессор Шинобу Юме Ямагүчи

(Shinobu Yume Yamaguchi)

Академийн олон улсын зөвлөлийн гишүүд

Шинобу Юме Ямагүчи нь Токиогийн технологийн институтийн Дэлхийн шинжлэх ухааны мэдээлэл, компютерийн төвийн профессор юм. Тэрээр Колумбийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан Монгол, Хятад, Индонез, Пакистан зэрэг орнуудын боловсролын тогтолцооны талаар судалгаа хийдэг. Японы Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн төдийгүй олон улсын хамтын ажиллагаа, харьцуулсан судалгааг хөгжүүлэх чиглэлээр Японы Боловсролын яам, Гадаад хэргийн яам, JICA болон Шинжлэх ухааныг хөгжүүлэх нийгэмлэг зэрэг байгууллагуудын удирдах хорооны гишүүнээр ажилладаг. Японы олон их сургуульд зочин профессороор мөн ЮНЕСКО-д Хөтөлбөрийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Одоогоор Ази Номхон далайн орнуудын 21-р зууны ур чадварын харьцуулсан судалгаан дээр идэвхтэй ажиллаж байна.

Leave a Reply