support@maed.mn

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН АКАДЕМИ

Зөвлөх үйлчилгээ

Дээд боловсролын хөгжлийн академийн зөвлөх баг нь их, дээд сургуулиудын стратегийн төлөвлөгөөг боловсруулахад арга зүйн зөвлөмж өгч, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө, удирдамжаар хангаж, сургалтын чанарыг сайжруулах оюутан төвтэй багшлахуй, суралцахуй, үнэлгээгээр сургалт зохион байгуулж, мөн багш нарын судалгааны ур чадварыг дээшлүүлэх, сургуулийн олон улсжилтын бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, чанарын баталгаажуулалтыг сайжруулахад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай. Мөн засгийн газар, олон улсын хөгжлийн байгууллагуудын захиалгаар дээд боловсролын бодлогын судалгаа хийж байна. Зөвлөн туслах үйлчилгээний чиглэлүүд.

  • Стратегийн төлөвлөгөө боловсруулах
  • Сургалтын хөтөлбөр боловсруулах
  • Чанарын дотоод баталгаажуулалт
  • Хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэх
  • Багшийн хөгжил
  • Олон улсжилт
  • Оюутан төвтэй идэвхтэй багшлах суралцахуйн арга зүй
  • Сургалтын үнэлгээгээр дамжуулж суралцахуйг дэмжих
  • Их дээд сургуульд багшлах
  • Багш нарын судалгааны ур чадварыг хөгжүүлэх

Зөвлөн туслах үйлчилгээний хүсэлтийг доорх хүснэгтийг бөглөж илгээнэ үү